feawfaewgae

Хоёрдсон сэтгэл (Утааны тухай сэтгэгдэл)

--> “Гадаа утаатай байна”. Энэ үг ч сонин байхаа болиод удаж байгаа биз ээ. 2007 оны өвөл л анхны хүүхдээ тээгээд,...


-->





“Гадаа утаатай байна”. Энэ үг ч сонин байхаа болиод удаж байгаа биз ээ. 2007 оны өвөл л анхны хүүхдээ тээгээд, утаанд амьсгалж ядан угаартаж, тээж буй хүүхэддээ санаа зовнин зогссоноо сайн санадаг юм. Тэр цагаас хойш нэг их зүйл өөрчлөгдсөнгүй. Хүүгээ төрснөөс хойш олон жилийг гадаадад өнгөрөөсөн учир Монгол дахь амьдралаа босгоё гэж сэтгэл шулуудан 2014 онд нутагтаа ирсэн. Ирсэн цагаас хойш их л зүйл амжууллаа. Ажил амьдрал болохгүй байгаа юм алга. Ганцхан УТАА л байна…

Өнөөдөр хоёр хүүхдээ аваад ганц амралтын өдөр гэр бүлээрээ хотоор зугаалахаар гарав. Орой 6 цагийн алдад харанхуй болж, бидний явсан сансар, Имарт орчим утаа огцом ихсэж, хамаг юм бүүдийн, хоолой хорсоно. Өшөө олон газраар ормоор байсан боловч утаандаа хөөгдөн бушуухан гэртээ орж, агаар цэвэршүүлэгчдээ наалдан суухын түүс болов.

Жил болгон утаагаа харахаар сэтгэлээр унан, хүүхдүүдийнхээ өмнөөс шаналж, хамгийн түрүүнд хаашаа зугтах вэ? л гэж боддог. Эхлээд гадагшаа явах тухай бодно. Тал тал тийш явах онгоцны тийзийн үнэ судална. Дараа нь дансан дахь хэдэн бороо тооцно. Тэгэж хэсэг сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэх гэж байснаа арай бодитоор хандаж эхэлнэ. 2-3 долоо хоног гадагш яваад, хамаг цуглуулсан мөнгөө үрлээ гээд энэ газраа буцаад л ирнэ. Юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэнгүүт дараагийн шийдэл нэг мөсөн гадагшаа явж, удаан хугацаагаар ажиллаж амьдрах талаар бодно. Юуны тулд дэлхийд чансаатай сургууль төгссөн юм гадагшаа ажил хайя гээд л төлөвлөж өгнө. Өнгөрсөн өвөл лав манайх Австрали, Америк, Бельги явахаа шахсан (амаараа). Тэгээд судалгаа хийгээд интернэт ухаж суухад янз бүрийн л мэдрэмж төрөх юм. Нэг тийм парадокс…

Ийм их өргөн уудам газар нутагтай атлаа, ийм цөөхүүлээ мөртлөө бид ямар хувь заяатай, ямар нүгэл хийсэн гэж ингэж эрүүл мэнд, амь насаараа хохирох тавилантай юм болоо? Зүгээр л хүн болгонд байх ёстой "эрүүл орчинд амьдрах" үндсэн эрхээ ч эдэлж чадахгүй байна шүү дээ. Яг үнэндээ хайртай бүхнээ, эх орноо, ээж ааваа, найз нөхдөө, арай гэж босгосон орон гэрээ орхиод зүгээр л цэвэр агаарын төлөө бүгдийг нь хаяад явах надад үнэхээр гунигтай санагддаг. Өсч яваа хүүхдүүдээ эмээ өвөөгөөс нь холдуулах, хийж эхлүүлсэн зүйлүүдээ дуусгалгүй орхих, зорьсон бүхнээ умартах гэх мэт уяагдах татагдах юм бишгүй л байна. Тэгсэн мөртлөө гадаа гарч угаар амьсгалах тоолондоо хүүхдүүддээ нүгэл хийж байгаа юм шиг санагдах энэ сэтгэлийг яах ёстой вэ? Яг үнэндээ тэр жижигхэн биеүд нь ямар их хэмжээгээр хордож байгааг хэн ч мэдэхгүй. Арчаагүй улс орон нь тийм ч судалгаанд хэдэн төгрөг гаргаж чадахгүй новшийн. Эрүүл мэндээс гадна сэтгэл санаа, хөдөлмөрлөх чадварт ямар ихээр сөргөөр нөлөөлдөг бол? Энэ бүгд цаашлаад тооцох юм бол эдийн засгийн хувьд асар их хохиролтой л байж таараа. Наад захын би одоо ажлаа хийж суух ёстой байтал хаа хамаагүй утааны талаар бодож, бичиж хайран цагаа үрж сууна. Цаашилбал амралтын өдөр болгон гэрээрээ цэвэр агаар хайж хотоос гарч, бензин тос үрэн, амралтын газар байр хоолны мөнгө төлнө. Гэр хороолод утаанаас болж өвдөж байгаа хүүхдүүд, тэдний эмчилгээний зардал гэх мэтийг тооцоолбол энэ улсад нөхөж баршгүй их хохирол учирч байна.

Энэ улс орныг авч яваа хүмүүс, тэдний үр сад ч гэсэн энэ агаараар амьсгалдаг байлтай. Мань мэт нь бол гуниж гутарч, сэтгэл санаагаар хямрахаас өөр ч юм хийж чадахгүй юм даа. Уул нь эх орондоо хийж бүтээе, болгоё зүтгэе гэсэн сэтгэл их л байх юм. Даанч эх орных нь байж байгаа царай нь…

Хэзээ нэгэн цагт энэ бичсэнээ уншаад, Монголоос явсандаа баярлах өдөр ирэх байх. Тэр болтол би эх орондоо болохоос болохгүйг хүртэл үзэж, улсдаа өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээсээр байх болно. Эргэж хараад гэмших сэтгэл төрвөл “Бид чадлаараа л хичээсэн” гэж бодох юмтай үлдье дээ.

Ийм ч юм бичээд сууж байх гэж, чаавас!

2018 оны 12 сарын 9.
02:56 цаг

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Хоёрдсон сэтгэл (Утааны тухай сэтгэгдэл)
Хоёрдсон сэтгэл (Утааны тухай сэтгэгдэл)
https://4.bp.blogspot.com/-dZPVmsk7KCY/XAwR-lg0FQI/AAAAAAAADOc/NvZp3KLmRUQI1XDZ30M3keIU5pEf0-02gCLcBGAs/s400/pollution-mongolia.jpg
https://4.bp.blogspot.com/-dZPVmsk7KCY/XAwR-lg0FQI/AAAAAAAADOc/NvZp3KLmRUQI1XDZ30M3keIU5pEf0-02gCLcBGAs/s72-c/pollution-mongolia.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2018/12/blog-post.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2018/12/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy