feawfaewgae

ИМЭЙЛ БИЧИХ СОЁЛ

--> Шинэ долоо хоногийн мэнд. Тэнгэр заяат Монголчуудтайгаа нэг чухал сэдвийн талаар ярилцахгүй бол хэл, гар хоёр з...

Image result for email photo


-->


Шинэ долоо хоногийн мэнд. Тэнгэр заяат Монголчуудтайгаа нэг чухал сэдвийн талаар ярилцахгүй бол хэл, гар хоёр загатнаад болдоггүй ээ! Тэр нь юу вэ гэхээр: ИМЭЙЛ БИЧИХ СОЁЛ. Монголын олон байгууллага, компаниудтай ажиллахад надад хамгийн хэцүү, нерев хөдөлгөдөг зүйлсийн нэг бол яах аргагүй хүмүүсийн имэйл бичих хэлбэр, агуулга, маяг. Их сургуулиуд нь хэрэгт хэрэггүй юм зааж байхаар имэйл зөв бичих хичээл орж, ажил олгогч нь иймэрхүү сургалтанд суулгамаар байнаа. Миний зүгээс дараах зүйлсийг мэдээд авчаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байнаа:
-       Имэйл эхлэхдээ манайхан монголоор ч бичсэн, англиар ч бичсэн “Dear” гэж бичих юм. Англиар Dear гэж эхлэх нь зөв, гэхдээ үүнийхээ араас хандаж байгаа хүнийхээ нэрийг бичдиймаа. Гэтэл манай энэ том том групп компани даяараа (за төрийн албаныхан бол dear ч байхгүй) имэйл эхлэхдээ Dear гэчихээд нэр байхгүй, араас нь монголоор юмаа бичнэ. Хэн нэгэнтэй үе зайгүй найзууд, ахан дүүс л биш бол ажлын орчинд хаа хамаагүй хүнийг Dear-ээрээ дуудаад байх нь зохимжгүй юмаа. Dear гэдэг нь өөрөө хоёр утгатай. Нэг нь хэн нэгэнд хандаж байгаа, нөгөөх нь хонгор минь гэсэн утгатай. Хэрэв араас нь нэр тавихгүй бол хоёр дахь хэрэглээ нь болоод явчихна.
-       Монгол хэлэнд өдөр тутамд хэрэглэчихээр имэйл эхлүүлэх үг байхгүй ч гэсэн ер нь бол Сайн байна уу Болдоо, Батаа, Дулмаа гээд явахад юу нь болдоггүй юм? Бүр албархвал Хүндэт … гээд л явдагшт.
-       Ажил хэрэг ярьж байж хүмүүсийн имэйлийн агуулга маш тодорхойгүй байдаг. Зүгээр л имэйл явуулахын төлөө имэйл бичдэг. Имэйлээ харилцааны хэрэгсэл болгон хэрэглэж байгаа болохоос бичсэн имэйлийнхээ тоог гүйцээх гэж байгаа хэрэг биш. Зарим нусхай бацаанууд өөдөөс хавсралттай имэйл шидчихээд, тэрийгээ яа гэж байгаа нь тодорхойгүй хэчнээн уур хүргэдэг гээч!!! Имэйлд хэлэх зүйл чинь маш оновчтой, тодорхой, соёлтой байх ёстой. Тэрнээс чат шиг хүссэн зүйлээ шидээд байх ёстой хэрэгсэл биш. Би олон мундаг дарга, захирал, баячуудтай харьцаж байсан. Тэд нар бодвол та биднээс илүү завгүй байдаг байгаа. Тэгсэн мөртлөө бүгд сайн уу, баяртай, & нэрээ бичиж имэйлээ дуусгадаг. Чи хэн байх нь хамаагүй, соёлтой, хүндэтгэлтэй байх ёстой.
-       Имэйл нь өөрөө баримт болоод үлддэг учраас хүмүүс имэйлээр явуулчих гэж хэлдэг юм. Ямар нэгэн асуудал гараад, хэн дээр, хаана алдаа гарсан бэ гэдгийг хайх үед харилцаж байсан имэйлүүд чинь баримт болж үлдэнэ. Тиймээс дараа нь ямар нэгэн байдлаар хэрэгт орохгүйн тулд бүх имэйлээ цэгцтэй, баримттай байлгах хэрэгтэй.
-       Манайхан хүмүүс рүү масс имэйл явуулах их дуртай. Тийм үед BCC гэдэг юм байдын. Тэр нь яадаг вэ гэхээр хэдэн ч хүнрүү тухайн имэйлээ явуулна, бусад хүмүүсийн имэйл хаяг СС-д байгаа болон чамаас өөр хүнд харагдахгүй. Энэ нь ямар учиртайм бэ гэхээр нууцлалын чанартай. Өөрийгөө ямар нэгэн жагсаалтад байгааг мэдэгдэхийг хүсээгүй хүн байж болно. Тэр үед үүнийг хэрэглэж заншина уу.
-       СС-г чиний ярилцаж байгаа сэдэвт хамааралтай хүмүүст ийм юм болж байгаа шүү гэсэн утгаар мэдээлэл хүргэх үүднээс хэрэглэдэг. Манай Монголчууд балиар аминчхан, амиа хичээсэн, багийн ажиллагаа гэж мэддэггүй учраас үүнийг хэрэглэдэггүй. Бүгд хүмүүс рүү нууцхан имэйл бичиж, нэг их юм нууж байгаа юм шиг харьцана. Тэгээд бусад нь юу болж байгааг мэдэхгүй дараа нь нөгөө өмнө бичсэн юмаа ахиж тэр бусад хүмүүстэй тайлбарлаж цаг алдана. Багаар ажиллаж сурцгаая манайхаааан.
-       Имэйлд хариу авахгүй байх ямар төвөгтэй гээч? Гадныхны хамгийн их гомдоллодог зүйл бол энэ. Танай тэрлүү имэйл бичсэн хариу алга гээд л. Компани, үйлчилгээний газрууд хүртэл цахим хуудсандаа имэйл тавих мөртлөө хэзээ ч түүн рүү ирсэн имэйлд хариу бичдэггүй. Ер нь имэйлд 24 цагийн дотор хариулах нь бичигдээгүй хууль, албан соёлын нэг юм шүү. Имэйлд цагт нь хариулснаар та болон танай байгууллага өөрсдийнхөө хариуцлагатай байдлыг илэрхийлж байгаа юм! Дээрээс нь имэйл авсан мөртлөө авлаа ч байхгүй, яасан нь мэдэгдэхгүй нөгөө хүн дээрээ очоод харилцаа зогсдог. Заавал утсаар яриулж байж имэйл авснаа хэлнэ. Бусдыгаа тэгэж зовоож цагийг нь үрэх ямар хэрэгтэй?
За ингээд яриад байвал зөндөө л юм хэлэхээр байна. Хамгийн гол нь та бүхэн энэ сайхан хэрэгслийг зөв, соёлтой, үр өгөөжтэй хэрэглэж сураасай л гэж хүсэх байна. Иймэрхүү энгийн хэрэглээ байхгүй, мэдэхгүй хүмүүс сургууль төгсөж, ажлын байранд гарч бусаддаа лай болохыг харах надад хэцүү байдаг юм.

Хүндэтгэсэн,

Хонгорзул
2018.09.17


COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: ИМЭЙЛ БИЧИХ СОЁЛ
ИМЭЙЛ БИЧИХ СОЁЛ
https://www.howitworksdaily.com/wp-content/uploads/2016/03/email-logo.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2018/09/blog-post.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2018/09/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy