feawfaewgae

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ

Санаандгүй доорх посттой таараад өөрийн бодлоо хуваалцмаар санагдлаа: Эмэгтэй хүн эх хүний болон ханийн үүргээ сайн биелүүлэх нь зүй ёс...


Санаандгүй доорх посттой таараад өөрийн бодлоо хуваалцмаар санагдлаа:

Эмэгтэй хүн эх хүний болон ханийн үүргээ сайн биелүүлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ чи ч гэсэн бас нэг л амьдарна. Ажил хийхгүй гэртээ суух дуртай цөөн хэд нь байхад ихэнх нь ажил хийж, нийгэмд өөрийн гэсэн байр суурь, орон зай, хамт олонтой байж "нийгэмших"-ийг хүсдэг. Эхнэрүүдээ ажил хийлгэхгүй гэдэг нөхрүүдийг ойлгодоггүй. Мөрөн дээрх ачаанаас нь хань чинь хуваалцаж л байвал дээр биздээ. Дээрээс нь мөнгө гэхээсээ илүү хайртай хүн чинь өөрийгөө үнэлэх үнэ цэнэ, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ. Байнга гэртээ байвал насаараа нөхөртөө гоё харагдах гээд л биеэ гоё авч явах нь юу л бол. Миний ээж амьдралынхаа ихэнх цаг хугацааг 3 хүүхдэдээ зориулсан. Тэгээд бид 3т үргэлж захидаг: Эмэгтэй хүн өөрийн гэсэн хийж чаддаг юмтай байх хэрэгтэй. Зөвхөн эрэгтэй хүнд найдаж амьдарч болохгүй гэдэг. Энэ ёсоор нь ч би зүгээр суудаггүй.

Би хүүгээ гаргаад 3 сар гэртээ байсан. Тийм ч таатай байгаагүй. Нэг ажлаа өдрийн 13 хийж, хэн ч тэрийг нь үнэлэхгүй, надад ч үр өгөөж байхгүй. Аргаа ядаад цагийн ажилд орсон. Хүүхдийнхээ төлөө, чиний үүрэг бла бла гэж хэлж магадгүй, гэхдээ тийм юм байдаггүй л байхгүй юу. Хүүхэд чинь том болсон хойноо өөрийн чинь яаж хамаг юмаа зориулж, ямар тэвчээр гаргасаныг сонсоод аан гэнэ үү гэхээс юу туулсныг чинь ойлгохгүй л болов уу. Охин бол ээж болж байж ойлгоно, хүү нар бол тэгээд тоохгүй дээ. Ээж нар миний юу ярьж байгааг сайн ойлгох байх.

Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм бол нөхцөл байдалдаа тааруулаад өөртөө зориулж нийгэмдээ өөрийн гэсэн байр суурьтай бай. Заавал бүтэн цагаар ажил хийх албагүй. Тухайлбал дуучин Nara, Sweet Kitchen ( Buteelch busguichuudiin group )-ий Тэмүлэн, фитнесс хийдэг Uranzaya, Ээж болох бэлтгэл-ий Цэцэг гээд бүгд хүүхдээ өсгөхийн хажуугаар олонд үр өгөөжтэй, өөртөө хэрэгтэй ажлуудыг санаачлаад хийдэг. Эдгээр ажлууд нь анх ээж болсноос нь үүдэлтэй. Хүүхдээ гаргаад хэрхэн турах, хоббигоо хэрхэн ажил болгох гэх мэт санаанаас гаралтай. Өнөөгийн техник технлоги хөгжсөн цагт заавал оффист суухгүйгээр хийж болох зөндөө ажил байна. Хэрэв нөхөр чинь баян бол бусдын сайн сайхны төлөө янз бүрийн ажил хийж болношт. Мөн хүчирхэг эрчүүд ажилгүй, өөртөө итгэлгүй эмэгтэйтэй суусан тохиолдол юу билээ? (Онцгой тохиодлууд нь моделууд ;p) 



Бүсгүй та доорх постыг уншаад бас нэгийг бодно бизээ. 10 жилийн дараа эргэж хараад энэ эмэгтэй шиг амьдрахыг хүсэхгүй л байх болов уу. 

***Өдөр хоног нэгэн хэвийнээрээ үргэлжилж өглөө нөхрөө үдэж, өдөр хүүхдүүдээ тосно. Өмсдөг хувцас өдөр бүхэн ижил болж хэлдэг үг гэрийнхэнд улиг болсоор. Өглөө гарахад нь хаалгаа түгжээд үлддэг орой ирэхэд хаалгаа тайлаад угтдаг нэг ийм л хүн болж гэртээ 10 жил суулаа. Гараад явъя ч таних хүнгүй, уулзаад сууя ч тоох амьтангүй. Хэдэн шинэ хувцас шүүгээндээ загвар нь хуучирч нүүрээ будъя гэхэд хугархай хар харандаанаас цаашгүй энгэсэгний сав хоосон. Явдаг зам минь гэр –сургууль- дэлгүүр, хэлдэг үг маань цайгаа уу, хоолоо ид. Өдөржин тонголзож гэрийн ажилдаа түүртэж, амсхийх чөлөөгөөр нь сатаархад савангийн дуурь, шар бор сэтгүүлхнээс намайг өөр саатуулах юм үгүй. Ар гэрээ хаян байж тав аравхан төгрөгийн төлөө хүний өмнө бөхөлзөх хэрэг юу байгаа юм гэсээр нөхөр маань намайг үнэндээ ажил хийхийг зөвшөөрөөгүй л дээ. Эзэмшсэн мэргэжил хэдийнээ зэвэрч, нийгмээс гадна алтан агуйд суугаа мэт над шиг хүнд тэгээд ч чадах, мэдэх нь юу билээ.

Гэвч гаднаас нь харахад нүд дүүрэн амьдралтай, гэр дүүрэн жаргалтай эмэгтэй би. Эр нөхрөө хүнээс дутуугүй байлгах гэж хувцас угааж, арчиж арчилж торддог, хүүхдүүдээ жаргалтай байлгах гэж хоол унд, саван шампуньтай ганцаараа ярилцах нь холгүй болдог. Тэднийгээ хараад сэтгэл дүүрдэг ч сэмхэн дотроо гунигтай байгаагаа мэдэрдэг. Тэглээ гээд яахав дээ, таван хүнийхээ царайнаас цааш харахгүй болохоор би ганцаардаад байна гэлтэй биш. Гоёод явах газар байх биш хувцас цуглуулаад юу хийхэв, гараад очих баяр байх биш юундаа ч гоёж гангалах вэ дээ гэж бодсоор өдөр хоногийг үдсээр. Ингээд хэлэхэд элэг бүтэн, эв найртай байж жаргал нь дэндчихсэн бэлгэшээлгүй хүүхэн бэ гэх байх. Дэлхийн долоон тэрбум хүний дунд байтугай гэрийнхээ хэдийн дунд хүн ганцаарддаг гэдгийг ойлгодог нь байдаг болов уу? Хүн гэдэг амьтан эд хөрөнгийг хурааж цуглуулсан ч, ахуй хангамжиндаа ханаж цадсан ч сэтгэлээрээ өлсөж цангаж, ганцаардаж гуниж байдаг сэтгэлийн л амьтан юм даа гэдгийг мэдэрч сууна.


COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ
http://1.bp.blogspot.com/-PWgfr9EKAG8/VkrlZswQMnI/AAAAAAAACJ8/jUfY87lGvA4/s400/families-housewife-mother-mom-motherhood-resting-njun1459_low.jpg
http://1.bp.blogspot.com/-PWgfr9EKAG8/VkrlZswQMnI/AAAAAAAACJ8/jUfY87lGvA4/s72-c/families-housewife-mother-mom-motherhood-resting-njun1459_low.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2015/11/blog-post.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2015/11/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy