feawfaewgae

Харвардын Бизнесийн Сургууль Элсэгчиддээ Хайдаг 10+1 Шинж Чанар

Харвардын Бизнесийн Сургууль (Harvard Business School) бол дэлхийн номер нэг бизнесийн сургууль. 2014 онд тус сургуулийг төгсөгчдийн 93...

Харвардын Бизнесийн Сургууль (Harvard Business School) бол дэлхийн номер нэг бизнесийн сургууль.

2014 онд тус сургуулийг төгсөгчдийн 93% нь ажлын санал авсан бөгөөд тэдний дундаж үндсэн цалин нь $125,000 байсан байна.

Харвардын Бизнесийн Сургуулийн боловсрол эзэмших нь бодитой үр дүнгээ өгөх нь ойлгомжтой хэдий ч тус сургууль нь жирийн нэг анкет буюу элсэгчийг аваад байхгүй нь ойлгомжтой.



Тэгэхээр бусдаас ялгарахын тулд яах ёстой юм болоо?

Стейси Блакман хэмээх бүсгүй өөрийн консалтинг компаниар дамжуулан дэлхийн шилдэг MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөрүүдэд хүмүүсийг элсэн ороход нь тусалж зөвлөгөө өгдөг байна. Тэрээр өөрөө 2 мундаг бизнес сургууль төгссөн бөгөөд дараах 10 чанар нь таныг элсэлтийн коммист олны дундаас ялгарахад тусалж чадна гэж дүгнэсэн байна.

Англи хэлээрх нийтлэлийг эндээс уншаарай: 

Энэ зуур өөрийн бодлоо нэмэрлэхэд, зөвхөн Харвард гэлтгүй гадаадын сайн сургуулиудад  ямар ч чиглэл, мэргэжлээр элсэн ороход эдгээр чанар тус болох болов уу. Оюутан залуус ер нь Харвардад ороход ямар хүн байх ёстой юм? гэж их асуудаг. Тэгвэл хариулт нь энэ байна. Харин орчуулсан миний хувьд эдгээр үгнүүдийг Монгол хэлнээ буулгах гэж нилээн хүндрэл болов. Яг таг тохирсон, час хийсэн нэг үг олдсонгүй тул чадлынхаа хэрээр дүйцүүлэв.

1. Нөлөө бүхий манлайлал (лидершип)
“Чиний өнгөрсөн хугацаанд хийж байсан манлайллын ажлууд, үзүүлэлтүүд чинь ирээдүйн зорилго мөрөөдлөө биелүүлж чадах эсэхийг чинь хэмжих хэмжүүр болно” хэмээн Блакман бичжээ.

Тиймээс чи өмнө нь үнэхээр өөрчлөлт, шинэчлэл болохуйц зүйл хийсэн гэдгээ батлах хэрэгтэй. Чиний амжилтын цар хүрээ, хэмжээ бол чухал биш, харин чи гүн гүнзгий, тийм ч амархан алга болохооргүй мөрөө үлдээсэн байх ёстой.

2Хүчин зүтгэл (Service)
Элсэлтийн комисс чиний амжилтууд болон тэдгээр нь чамайг хэн болохыг хэрхэн тодорхойлж байгаа хоорондын уялдаа холбоог баталгаа, баримттайгаар харахыг хүсдэг. Өөрийн байгаа нийгэмдээ үйлчилж, хүчин зүтгэх нь чухал байх 2 шалтгаан бий гэж Блакман бичжээ.
                  1) "Чиний хувийн сонирхол, үзэл бодол болон чиний чухалчилдаг сэдвүүдийн талаар илүү сайн ойлголт авахад тус болно”
            2) "Элсэлтийн комисc чамайг өөрсдийн нийгэмдээ урьж оруулж магадгүй учир чамайг өөрийн байгаа орчноо илүү сайн сайхан болгохын тулд эрч хүчээ дайчилсан эсэхийг харахыг хүсч байгаа”.

3. Шийдвэр гаргах чадвартай байх
“Харвардын Бизнес Сургуульд ашигладаг сургалтын материал болох “Case” [1] -үүд “Чи юу гэж бодож байна?” гэж асуудаггүй харин “Чи байсан бол юу хийх байсан бэ?” гэж асуудаг.

Эцсийн эцэст үр дүн л чухал. Чиний мэдээлэл боловсруулж, тулгараад байгаа нөхцөл байдалд анализ хийх чадвар чухал хэдий ч түүнээс илүү зүйлийг чи харуулах ёстой. Элсэлтийн комисс чамайг хийсэн анализ дүгнэлтээ нэгтгэж, арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж, хамгийн гол нь тэр төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлсэн эсэхийг харахыг хүсдэг.


4. Хүсэл сонирхол, хүсэл тэмүүлэл (Passion)
Хүн хувийн хүсэл тэмүүлэлтэй байх нь сургууль ч бай, бизнес ч бай аль алинд нь илүү өндөр бүтээмжтэй, идэвхтэй байхад тус болдог. Гэхдээ хийж байгаа юмандаа хүсэл сонирхолтой байхаас илүү чухал зүйл бий. Чи өөрийн хамт ажиллаж байгаа эргэн тойрны хүмүүстээ тэр хүсэл сонирхлоо илэрхийлж, урам зориг өгдөг байх хэрэгтэй.

5. “Case”-ээр сурах арга барилыг эзэмших чадвар
Харвардын Их Сургууль нь анх энэхүү кейс хэлбэрийн сургалтын материалыг зохиосон бөгөөд өдгөө сургуулиуд нь бүгд үүнийг хэрэглэж, дэлхийн бусад сургуулиуд Харвардаас кейсүүдийг нь худалдан авч сургалтандаа ашигладаг жишигтэй. Харвардын сургуулиуд дундаа нэн ялангуяа Бизнесийн Сургууль нь энэхүү кейсийг тогтмол хэрэглэдэг бөгөөд кейсийг ашигласнаар оюутнууд жинхэнэ амьдрал дээр тулгарах асуудалтай харьцаж, дүн шинжилгээ хийж, бодьтой шийдвэр гаргах дадал хийхэд нь тус болдог.

Тиймээс элсэлтийн комисс анх орохдоо л эдгээр кейсүүд дээр ажиллах чадвартай оюуны чадамжтай, харилцааны ур чадвар сайтай, бусдын санаа бодлыг хүндэлдэг мөн бусдаасаа суралцаж, бусдадаа зааж өгөх чадвартай тийм хүмүүсийг хайдаг.

6. Өөрийгөө танин мэдэх (Self-awareness)
Элсэлтийн комисст өөрийн амьдралдаа хийж бүтээсэн зүйл болон ур чадвараа харуулах нь чухал байдаг хэдий ч тухайн өнгөрсөн туршлага бүрээс юу сурснаа илэрхийлж чадах нь мөн адил чухал.

Өөрийгөө танин мэдэх чанар нь чи нэг түүх яриад тайлбарлачих зан чанар биш бөгөөд илүүтэйгээр чи тэр түүхээ хэрхэн тайлбарлаж, юу сурснаа яаж илэрхийлэхийг хэлнэ.

7. Алсын хараа (Vision)
Харвардын Бизнес Сургуулийн уриа нь “Дэлхийд өөрчлөлт хийх манлайлагчид (лидерүүд)-д боловсрол олгох нь” гэж байдаг. Тиймээс тус сургууль ажлын намтар дээрээ нэг мундаг нэр нэгээр нэмэхийг хүссэн хүмүүс хайдаггүй. Чи Харвардад элсэж ормоор байгаа бол ТОМООР сэтгэх хэрэгтэй.

8. Шударга байдал (Integrity)
Шударга байдал нь хүнд хүндэтгэлтэй хандахаас илүү бөгөөд нэгхэн зан чанараар тодорхойлогдохгүй. Үүнийг хэд хэдэн зан чанар нийлж байж бий болгох бөгөөд үүнд: хүний итгэл даах, бодит байдлаас айдаггүй байх, үр дүн бий болгодог, сөрөг асуудлыг шийдвэрлэж чаддаг, өсөлт дэвшилтийг бий болгодог, мөн амьдралаас утга учрыг олж хардаг зэрэг чанарууд багтана.

Тиймээс чи өөрийгөө танилцуулахдаа ёс зүйн хэцүүхэн нөхцөл байдалтай тулгараад тэр үедээ хэрхэн үнэнч шударга байдлаар хандаж, ёс зүйг баримталж тухайн асуудлыг шийдэж чадсанаа харуулах ёстой.

9.Санаачлага (Initiative)
Харвард оюутнуудаа сонгохдоо байгаа орчиндоо дасан зохицох хүн хайхаас илүүтэйгээр орчноосоо буюу бусдаас ялгарах хүмүүсийг хайдаг. Тэгэхээр чи шинэ сэдэв, шинэ санаачлага эхлүүлэх чадвартай гэдгээ харуулах хэрэгтэй. Чи бусдаас даалгавар, зааварчилгаа аваад түүнийгээ биелүүлсэн жишээ бус харин өөрөө санаачилга гаргаад хийсэн зүйл байвал түүнийгээ тодотгож ярих нь чухал.

      10.  Биеэ дааж, боловсорсон байдал (Maturity)
Бие даах нь хөгшрөх тухай асуудал биш харин илүү ухаалаг болохыг хэлж байгаа. Тиймээс аливаа ажлыг хэр удаан хийснээ ярихаас илүүтэйгээр одоогийнхоо байгаа байдалд хүрэх замналдаа хэрхэн өөрийгөө хөгжүүлж, суралцаж, ертөнцийг үзэх үзэл чинь төлөвшсөн талаар төвийлгөх хэрэгтэй.

11. Үнэнээ хэл, өөрийнхөөрөө бай
Энэ зөвлөгөө бол Хонгорзул миний бие хувийн зүгээсээ нэмэх зөвлөгөө юм. Хүмүүс дээрх бүх зүйлийг хараад зарим нь дагаад, өөрт байгаа шинж чанараа сайжруулж, дээрх байдлаар илэрхийлэх гэж оролдоно. Харин зарим нь хэвэнд цутгасан хүүхэлдэй шиг өөрийнхөөрөө биш, бусдыг дуурайх эсвэл бусдад таалагдахын тулд өөр хүний дүр эсгэж магадгүй. Харин ингэхээсээ өмнө сайн бодоорой. Нэгэнт чи худал хэлж, дүр эсгэж өөрийгөө бусдад хүргэвэл, цаашдаа тэр чинь баригдвал амьдралын чинь замнал дардан гэхээсээ илүү төвөгтэй л байх болов уу.

Чадсан ч, чадаагүй ч өөрийнхөөрөө байвал хүмүүс чамайг илүү үнэлнэ. Нэг дүр эсгэвэл чи насаараа тэр дүрдээ тоглох хэрэгтэй болно. Алдсан итгэлийг олж авах шиг хэцүү юм байхгүй гэдгийг санаарай!




[1] Бодит амьдрал дээр болсон бизнес асуудал, нөхцөл байдлыг товчилж, хүүрнэн бичсэн сургалтын материал.

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Харвардын Бизнесийн Сургууль Элсэгчиддээ Хайдаг 10+1 Шинж Чанар
Харвардын Бизнесийн Сургууль Элсэгчиддээ Хайдаг 10+1 Шинж Чанар
http://2.bp.blogspot.com/-mea_bcTAX7o/VbCW7us2EoI/AAAAAAAACAY/vz-dgyEKhpM/s400/harvard-business-school.jpg
http://2.bp.blogspot.com/-mea_bcTAX7o/VbCW7us2EoI/AAAAAAAACAY/vz-dgyEKhpM/s72-c/harvard-business-school.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2015/07/10.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2015/07/10.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy