feawfaewgae

Орчиндоо Зохицож Амьдрах нь

Эх орондоо ирээд хагас жил боллоо. 3 жил гадаадад тусдаа амьдраад ирсний дараа тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн зүйлүүдэд ...


Эх орондоо ирээд хагас жил боллоо. 3 жил гадаадад тусдаа амьдраад ирсний дараа тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн зүйлүүдэд дасах амаргүй байв. Өөрчлөгдсөн зүйл гэдэг нь эх орон, Улаанбаатар хот маань гэхээс илүүтэйгээр миний дасан байсан орчин нэгээс нөгөөд солигдохыг хэлж байгаа юм. Ирснээс сарын дараа жоохон бухимдаж энэ постыг эхлүүлээд орхитол нэг мэдсэн өөрийн мэдэлгүй орчиндоо дасчихсан байсан учир одоо дуусгах гээд сууж байгаа минь энэ.



Ингээд ирээд энэ хугацаанд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцъя.

Ер нь бол хүн болгон шилжилт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсаныг заалгаж байснаа санаж байна. Түүнчлэн, би ганцаараа биш, удаан хугацаанд сурсны дараа төгссөн, эсвэл гадаадаас эх орондоо ирсэн хүн болгонд ийм шилжилтийн үе шат байдгийг адилхан зам туулсан олон хүн баталж байсан. Зарим нь бүр сураад эх орондоо ирсний дараах "синдром" гэж тайлбарлаж өгсөн.

Хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл бол үеийнхэн маань ихэнх нь хоёр хоёр зарим нь гурван хүүхэдтэй болж, ажил амьдрал нь төлөвшсөн мэт санагдсан. Бүгд дор бүрнээ өөрсдийгөө болгож урьдных шиг нийлж, уулздаг тоо нь цөөрсөн байв. Америкт оюутан байхдаа би хэн нэгэнд хүүхэдтэй гэдгээ цухуйлгавал хүний хийж болохгүй юмыг хийчихсэн юм шиг, “Чи юу даа? Нээрээ юү? Ийм залуухан байж уу?” гэх мэт итгэж ядсан асуултууд их тавьдаг байсан. Барууныхан оройтож гэр бүл болдгийг хэлэх үү. Гэтэл Монголдоо ирсэн чинь бараг л би нэгхэн хүүхэдтэй гэдэг нь эсрэгээрээ өөрөө сонин үзэгдэл болоод байх шиг. Ингээд харьцуулаад үзэхээр соёлын ялгаа их байна уу даа гэж нилээн бодох болсон. Ази соёл заншил, тэр дундаа Монгол нийгмийн соёл их дарамттай ч юм шиг. Залуу хүмүүсийг эргэн тойрны хүмүүс, хамаатан садан, найз нөхөд нь амьдралд яаруулж болсон болоогүй нэг гэрт оруулахыг хичээнэ. Миний ажигласнаар ээж аав, ахан дүүс бие биенийхээ амьдралд бас хэт их орооцолдож хошуу дүрнэ. Энэ бүхэн нь эргээд гэр бүл салалтын гол шалтгаанууд болоод байх шиг.

Мастерт сурч байхдаа би нил эрч хүч, шинэ санаа санаачлага, идэвх дүүрэн хүн байлаа. Хичээл дээр олон зүйл үзэж, амьдрал дээр янз бүрийн хүмүүстэй танилцаж, яриа лекц сонсч, хурал цуглаанд очих бүрт шинэ санаа төрж тэрийгээ мартахгүйн тулд цаасан дээр буулгадаг байлаа. Гэтэл Монголдоо ирээд тэр бүхнийгээ хийх гэхээр нөхцөл бололцоо нэг талаар хязгаарлагдмал, ядаж байхад улс төр, эдийн засаг нь тогтворгүй, нөгөө талаар хүмүүсийн сэтгэлгээ тэрийг нь хүлээн авахгүй “Хөрсөн дээрээ буу” гэж загнуулах нь олонтоо. Тэгээд эргэн тойрноо ажиглахад үеийнхэн маань ихэнх нь байгаа байгаа байдалдаа хэт уусчихсан, нөгөө талаар тэр бүгдийг хүлээн зөвшөөрчихсөн, “амьдрал ингээд л болоо: байртай, машинтай, ажилтай” гэсэн сэтгэлгээнд орчихсон байгаа ч юм шиг. Гэтэл ер нь бол амьдралд энэнээс өөр хийж бүтээх зөндөө зүйлс байгаа учраас энэ давалгаанд хумигдаад “зэвэрчих вий” гэсэн битүүхэн айдас төрнө. Энэ талаар Оюунгэрэл сайдын "Бидний тархи яг л компьютер шиг учраас байнга сэргээж шинэчилж, үе үе update хийж байх ёстой" гэж хэлж байсан нь байнга санагддаг юм.

Гэхдээ нэгэнт л энэ нийгэмдээ үлдсэн насаа өнгөрөөхөөс хойш үеийнхнээ дагаад нөхөрт гараад байр, машин аваад өнөө маргаашаа болгож, байгаа орчиндоо зохицож амьдрах ёстой ч юм шиг. Усыг нь уувал ёсыг нь дага гэж үг байдаг даа. Монголдоо бүр мөсөн ирэх болсон гол шалтгаан маань ч энэ: хувийн амьдралаа босгох. Ер нь миний хувийн санаа бол бүр мөсөн сууршихын өмнө ханатлаа зугаалж, аялж, үзье суръя гэсэн бүхнээ хийж, дураараа дургиж, “Боллоо, би тайван нам гүм амьдармаар байна” гэсэн үедээ гэр бүлээ босгох байсан. Ингэснээр би олон таван юм руу сэтгэл хоёрдож шаналахгүй тайван амьдарна. Ерөнхийдөө энэ бүхэн гүйцэлдсэн учир одоо цаг нь болсон юм шиг боловч хүн гэдэг амьтан мөнхийн шинэ юм хайж эрэлхийлж байдаг бололтой, тэгэж чадах эсэхдээ бас хааяа эргэлзэнэ.

Нөгөө талаар байгаа нөхцөл байдал болон ирээдүйдээ тавьсан байсан хүлээлт хоёр маань зөрчилдсөний үндсэнд бухимдсан ч юм шиг. Гадагш их сургуульд очсон даруйд өрсөлдөөн дунд чирэгдэж, соригдож өөрийгөө голж үр дүнд нь юм сурч байсан бол одоо эргэж ирээд хэн нэгэнд чирэгдэх, хурцлагдах, сайжрах тэр орчныг үгүйлж энэ орчноо голох гээд ч байгаа юм шиг. Гэтэл яс юман дээр би илүү дээр хүн болсон уу? Үгүй. Миний хүрээлэн байгаа орчин дордсон уу? Үгүй. Би зүгээр л хэсэг хугацаанд өөр орчинд уусч, түүнтэй эвлэрч, түүний нэг хэсэг нь болсон байсан. Харин өнгөрсөн хагас жилийн хугацаанд би буцаад Монголынхоо орчинд уусч, хүлээн зөвшөөрөх юмыг зөвшөөрч, өөрчилж чадахгүй зүйлсүүдтэй эвлэрэх болсон. Үүнийг л орчиндоо зохицох гэх гээд байгаа юмуу даа.

Миний хэлэх гээд байгаа гол санаа бол хэрвээ чи гадагш яваад эх орондоо ирж байгаа, эсвэл эх орноосоо гадагш явж байгаа бол иймэрхүү юм ажиглагдана, мэдрэгдэнэ, сэтгэл санаанд чинь нөлөөлнө. Энэ өөрчлөлтөөс хүмүүс айж зарим нь эх орон руугаа буцахгүй, байгаа газраа үлддэг. Зарим зориг гаргаад ирсэн нь хөлөө олохгүй нэг хэсэг төөрнө. Харин үлдсэн хэсэг нь өөрсдөө хичээж, байгаа нөхцөлтэйгөө дасан зохицолдсоны дараа шинэ боломжуудыг нээнэ. Энэ болгон цагийн аясаар л шийдэгдэх тул үүнийг амархан болгохын тулд битгий эсэргүүцээрэй, тухайн нөхцлөөс сурах юмыг нь сураад гараарай л гэж хэлэх байна даа.



COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Орчиндоо Зохицож Амьдрах нь
Орчиндоо Зохицож Амьдрах нь
http://1.bp.blogspot.com/-647lg-rk-vQ/VL4woTxMx9I/AAAAAAAABug/ncHsMrqC3m4/s1600/Adaptations.001.jpg
http://1.bp.blogspot.com/-647lg-rk-vQ/VL4woTxMx9I/AAAAAAAABug/ncHsMrqC3m4/s72-c/Adaptations.001.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2015/01/blog-post_20.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2015/01/blog-post_20.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy