feawfaewgae

Сайн их сургуулийг зөвхөн Харвардаар төсөөлж болохгүй

Сургуулиа төгсөж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэн мастерийн зэргийг өвөртлөх баярт мөч хүртэл надад хэдхэн хоног үлдлээ. Энэ тухай аавт...


Сургуулиа төгсөж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэн мастерийн зэргийг өвөртлөх баярт мөч хүртэл надад хэдхэн хоног үлдлээ. Энэ тухай аавтайгаа ярьж, байтал аав маань “Миний охин Харвардад сурах боломж алга уу?” гэдэг юм байна. Энэ нь нэг талаар аав маань миний төгсөж буй сургуульд тийм ч их сэтгэл хангалуун биш байгаа юм болов уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлж, өнөөдрийн миний бичих нийтлэлийн гол сэдэв болов.

Миний аав өөрөө эрдэмтэн хүн. Дэлхийн олон арван их дээд сургуулиудад багшилж, зочилж, судалгаа хийж байсан хүний хувьд их сургууль, эрдэм номыг дээдэлж, тэдний сайн муу, ижил төстэй ба ялгаатай талуудыг сайн мэдэх ёстой. Түүний сэтгэлгээгээр дэлхийн номер нэг их сургууль бол “Харвард”, тиймээс миний охин тэнд сураасай гэж хүссэнийх байх. Угаасаа монголчууд гэлтгүй дэлхий даяар Харвард гэхээр л бүгд шүүрс алддаг. Гэхдээ Харвардад сураагүй л бол сурсан болоогүй юм шиг ханддаг монголчуудын сэтгэлгээ намайг эмзэглүүлдэг. Харвард их сургуулийг бүхэлд нь авч үзэх юм бол дэлхийд номер нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харвард нь өөрөө АНУ-ын хамгийн анхны их сургууль, Америкийн түүхэнд хамгийн удаан оршин тогтнож буй байгууллага гэдэг утгаараа өдий олон жилийн турш энэ алдар хүнд, туршлага түүхийг хуримтлуулах нь аргагүй.

Харин Харвард их сургуулийг задлаад үзвэл дотроо мэргэжил мэргэжлээрээ сургуулиудад хуваагдсан байгаа. Манай МУИС-т 12 сургууль байдаг байсан шиг. Яг нарийн аваад үзэх юм бол Харвардын их сургууль баклавр болон мастерийн мэргэжил дотроо хэдхэн чиглэлээр л тэргүүнд байхаас биш бүх мэргэжлээр сайн гэсэн үг биш. Жишээ нь инженерийн чиглэлээр гэвэл Харвард эхний 15-д багтахгүйг дараах жагсаалтаас харж болно (ийм жагсаалтууд өөр өөр шалгууртай байдаг тул янз бүр байдгийг анхаарна уу):
Эсвэл урлагаар бас тийм ч сайн биш:
Эсвэл дизайнаар”
Эсвэл уул уурхайгаар
Мөн компьютер, мэдээлэл технологийн чиглэлээр тийм ч өндөрт жагсаагүй байгааг харж болно. 
Эдгээр нь зөвхөн миний сонгосон жишээ. За тэгээд миний сурч байгаа мэргэжлийн хувьд Харвардын Кенниди сургууль улс төрийн удирдлага чиглэлээр сайн болохоос олон улсын харилцаа, олон улс хөгжлийн хичээлүүдээрээ манайхыг гүйцэхгүй учраас хүмүүс энэ хоорондын ялгааг мэдэхгүй Харвард бишээр нь голдог байх жишээтэй.

Мөн надад бас нэг зовиуртай санагдсан юм нь Харвардад сурдаг зарим оюутнууд. Мэдээж олон мянган хүний дундаас шалгараад орсон оюутнууд өөртэй итгэлтэй, бардам байх нь зүй ёсных. Угаасаа Харвардын сургуулиудын багш нар хичээлийн эхний өдрөөс нь эхлээд л “ТА НАР ХАРВАДАД БАЙГАА УЧРААС, Принцтон юу юм! Станфорд юу юм!…” гээд л лекцээ эхлүүлдэг юм билээ. Гэлээ гээд бас зарим талаар өөрсдөдөө хэт бардамнаад өрөөл бусдыг хүн гэж тоохгүй байх хэд хэдэн Харвардын оюутнуудтай энд байх хугацаанд танилцсан. Эсвэл зөвхөн Ivy League-т багтдаг сургуулийн оюутнуудыг толгойтой чадалтай гэж үзээд бусдыг нь тэрнээс доош ангилах жишээтэй. Тэдний яриаг сонсоход хөөрхий дөө гэмээр санагддаг ч нөгөө талаар нийгэм, орчин тойрон нь ингээд өөхшүүлээд өгч байгаа юм чинь арга ч гүй юмуу даа. Харин би хэдэн жилийн өмнө Харвардын Бизнесын Сургуулийг төгссөн Ханибалын Амар гэж залуугийн яриаг сонсов. Хүмүүс түүнээс “тэнд сурах ямар байсан, хэцүү юу, гоё уу?” - энээ тэрээ гэж асуухад тэрээр маш энгийнээр “Би тэнд сурлаа гээд бусдаас гоц ялгараад байх юм ерөөсөө байхгүй. Адилхан л нэг оюутан. Тийм сайхан боломж олдсонд би азтай” гэж их даруухан хариулж билээ.

Миний хэлэх гээд байгаа гол санаа бол хүмүүс заавал Харвардад сурснаар эрдэмтэй чадалтай, мундаг болдоггүй юм. Нэг жишээ хэлбэл та бүхэн хуучин Newcom компаний гүйцэтгэх захирал байсан Баатарын Болдыг сайн мэдэх байх. Тэрээр Монголдоо ШУТИС-ийг Аж Үйлдвэрийн Инженер мэргэжлээр төгсөж, Мастераа АНУ-ын Коннектикут мужийн Брижпортын Их Сургуульд Бизнес Удирдлагын чиглэлээр суралцсан. Тэр хүн Харвард төгсөөгүй атлаа одоо дэлхийд данстай хүн болсон бөгөөд Лондон хотноо Рио Тинтогийн Зэсийн салбарыг хариуцсан захирал хэмээх нэр хүндтэй албыг хашиж байгаа. Тэгэхээр хүн ямар сургууль төгсөх нь чухал биш, сурсан эрдмээрээ юу хийж чадах нь чухал.

Манайхны туйлшралыг харуулсан бас нэг инээдтэй ч гэмээр, гайхмаар ч гэмээр явдал надад тохиолдсон юм. Өнгөрсөн зун би дипломын ажилдаа судалгаа хийх зорилгоор Өмнө говь аймаг явах хэрэг гарсан юм. Тийш явж газар дээр байгаа хүмүүстэй холбогдохын тулд хотод байгаа нэгэн хүнээр дамжуулж холбоо тогтоов. Би өөрийгөө танилцуулаад, ийм сургуульд сурч байгаа, ийм зорилгоор судалгаа хийх гэсэн юм гэдгээ хэлэв. Миний явсан хэрэг ч бүтэж, би эргэж ирээд холбож өгсөн өнөөх хүндээ “Баярлалаа” гэсэн имэйл илгээтэл өөдөөс:

“Чиний ажил амжилттай болсонд баяртай байна. Fletcher School-ийг нэг их өндөрт үнэлдэггүй ч гадаадад сурч буй монгол хүн бүрт цаг гаргаж мэдээлэл өгдөг. Монгол орноо мартахгүй, ирээд ажиллахдаа харийн сонирхолд үйлчлэхгүй хүмүүс боловсроосой гэж хүсдэг. Амжилт хүсье”
- гэсэн хариу байлаа. Би тухайн үед миний нэрний ард “Харвард” гэж залгаагүй байсан болохоор ингэж дарамталж байна уу даа л гэсэн сэтгэгдэл төрсөн. Нөгөө талаар тэр хүн маань Fletcher School ээ мэддэг ч юмуу гүй ч юмуу. Үнэнийг хэлэхэд би ч хүртэл сургуульд явах болж судалгаа хийх хүртлээ ийм сургууль байдгийг мэддэггүй байсан.

Монголчууд маань гар утсыг iPhone-оор, машиныг 570-аар, цүнхийг Louis Vuitton –оор төсөөлдөг тийм туйлширсан сэтгэлгээнээсээ одооноос салах хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд их том санаад, цагаа тулахаар Харвард битгий хэл барууны аль нэг жижиг тосгоны коллежийн шалгуурыг давчих “том” яриатай хүмүүс цөөхөн л байгаа болов уу.

Энэ хавар миний мэдэх олон залуус баклавр, мастераа төгсөж байгаа. Тэдний нэг нь ч Харвард биш ч гэсэн төгсөж байгаа сургуулиасаа их юм сурлаа, эргэж очоод эх орондоо ихийг хийж бүтээнээ гэсэн л хүмүүс байдаг. Харин эдгээр шижигнэсэн залуус хариад очиход нь Монголын ажил олгогчдын ажлын байрны шалгуур нь Харвардаас өөр сургуулийн дипломыг голсон, ээж аавынх нь нэр сүрийг асуусан байвал цаашид эх орон маань энэ чигээрээ л чадварлаг хүний нөөцийн хомсдолд орно шүү!



COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Сайн их сургуулийг зөвхөн Харвардаар төсөөлж болохгүй
Сайн их сургуулийг зөвхөн Харвардаар төсөөлж болохгүй
http://2.bp.blogspot.com/-SDrrFuXJ-oc/U3GPzf4okNI/AAAAAAAABDw/f28YSFFDTP4/s1600/harvard.jpeg
http://2.bp.blogspot.com/-SDrrFuXJ-oc/U3GPzf4okNI/AAAAAAAABDw/f28YSFFDTP4/s72-c/harvard.jpeg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2014/05/blog-post.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2014/05/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy