feawfaewgae

МУИС-ийн бүтцийн өөрчлөлт дээр хийсэн "SWOT analysis"

Сүүлийн хэд хоног ихэд яригдаж, дуу шуугиан тариад байгаа МУИС-ийн бүтцийн шинэчлэлийн асуудлаар би өөрийн зүгээс " SWOT" a...



Сүүлийн хэд хоног ихэд яригдаж, дуу шуугиан тариад байгаа МУИС-ийн бүтцийн шинэчлэлийн асуудлаар би өөрийн зүгээс "SWOT" analysis хийлээ.

Энэ нь яадаг вэ гэхээр аливаа нэгэн төсөл, бизнэс, байгууллагын тухайн нэг үйл ажиллагааны давуу тал (Strengths), сул тал (Weaknesses), боломжууд (Opportunities) болон учрах саад бэрхшээлүүдийг (Threats) авч үзээд, тэр анализ дээрээ үндэслэн шийдвэр гаргадаг цэгцтэй төлөвлөгөө хийх арга хэрэгсэл юм.

Олон юм нуршилгүй МУИС-т тулгараад байгаа асуудал дээр хийсэн анализаа хүргэе:

(Миний энэхүү дүн шинжилгээ нь МУИС-ийн захирал А.Галтбаярын 11 дүгээр сарын 11-ний өдөр news.mn мэдээллийн сайтад өгсөн ярилцлага (http://news.num.edu.mn/?p=14257) болон миний өөрийн МУИС-ийн оюутан байсан хүний туршлага дээр үндэслэж байгаа болно)

МУИС ийнхүү бүтцийн шинэчлэл хийхийн Давуу талууд:
  • Хөтөлбөрийн давхардлыг архилгах
МУИС-д хөтөлбөрийн давхардал байгаа нь үнэн. Жишээлбэл Олон Улсын Харилцааны Сургууль, Гадаад Хэл Соёлын Сургуулиуд аль аль нь Япон, Герман, Франц, Орос хэлний ангиудтай. Сургууль тус бүр өөрийн гадаад хэлний багш нартай. Тэгэхээр МУИС-ийг бүхлээр нь авч үзвэл нэг хичээл/сэдвийг хоёр өөр газар, хоёр өөр багш зааж байна. Хоёр хүний цалин улсаас гарна гэсэн үг. Үүнтэй адил нилээн олон хичээл МУИС дотор давхардаж заагдаж, зарим талаар чанараас илүү зүгээр тоон үзүүлэлт болоод байгаа хэрэг.
  • Олон жижиг сургуулиудыг нэгтгэх
Дээрх хичээл болон хөтөлбөрийн давхардлаас үүдээд МУИС бүхэлдээ хэтэрхий нарийн утсан дээр гүйдэг нь үнэн. Тэгэхээр МУИС давхардсан хичээлүүдээ хөтөлбөрийг нь нэгтгэж, нэгдсэн сургуулиуд болгон цэгцэлбэл хичээлийн байр, анги танхимууд суларна гэсэн үг. МУИС нь өөрөө жижигхэн, хичээлийн байрнууд нь хоорондоо ойрхон тул үүнд болохгүй зүйл ерөөсөө байхгүй. Оюутнууд өөрсдөө сонгосон хичээлээ тухай тухайн сургуулийн байранд үзээд яваад байхад болно.
  • Оюутнуудын хичээлийн сонголт ихэснэ
А.Галтбаяр захирлын хэлж байгаагаар энэ шинэчлэлийн үр дүнд оюутнууд үзэх хичээлээ, заалгах багшаа, цаашилбал мэргэших чиглэлээ ухамсартайгаар сонгох боломж нээгдэнэ гэж байна. Энэ бол үнэхээр давуу тал. Хүн өөрийн дургүй зүйлээ хүчээр хийх шиг утгагүй, цаг үрсэн зүйл байхгүй. Ийм боломж нээгдсэнээр чи олон улсын харилцааны мэргэжлийг эрх зүйн талаас нь үзмээр байвал Олон Улсын Харилцаа Сургуулийн мэргэжлийн хичээлүүдийг, Хуулийн Сургуулийн хичээлүүдтэй сонгоод үзэж явж болно гэсэн үг, миний ойлгосноор. Эсвэл чи геологийн мэргэжлийг шинжлэх ухаан биш, бизнес талаас нь суралцмаар байгаа бол тус хоёр сургуулиас нь өөрийн цаашдын сонирхолд нийцсэн хичээлүүдээ сонгож хослуулаад сурч болно гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр гоё ч юм шиг болж эхэлж байгаа биз? Дуртай, сонирхсон хичээлдээ явбал хүн бүхэн өөдрөг, урамтай байна биздээ? Тэрнээс ойлгохгүй байгаа, цаашид төгсөөд дахиж хэргийг нь гаргахгүй дээд математикийн хичээлд дэмий сууж цагаа барахыг хэн хүсэх юм бэ?
      Дээрээс нь хичээлээ сонгоно гэдэг багшаа сонгож болно гэсэн үг. Дуртай хичээл чинь байгаад байдаг. Багшийн заах арга барил чамтай нийцэхгүй байвал бас л сайн хэрэг биш. Тэгэхээр чи чадвар муутай багшийн хичээлд хүчээр суухгүй гэсэн үг. Мөн багш нар аль болох өөрийн хичээлээ сонгуулахын тулд илүү сонирхолтой, чанартай хичээл заах шаардлага гарч, бяцхан өрсөлдөөн бий болно.
      Үүнийг хэрэгжүүлэхэд учирдаг нэг бэрхшээл нь зарим мэргэжлүүдэд заавал үзэх ёстой суурь хичээл гэж байдаг. Мэдээж тэдгээрийн ард гарсны дараа л энэ их эрх чөлөө дагаж ирнэ. Энийгээ МУИС-ийн эрхэм дээдсүүд мэдэж байгаа байлгүй дээ.
  • Олон багш захиргааны ажлаас суларч сургалт, судалгаандаа шилжинэ
Энэ бас үнэний ортой. МУИС-д байгаа хоёр доктор тутмын нэг нь захиргааны ажил хийж байна ч гэж ярьдаг нь манай монголд яг үндсэн ажил нь мэдэгдэхгүй, бараг нэг хүн дээр тогтдог байгууллагууд олон байдгийн бодит жишээ. Давхардсан багш нар сулраад ирэхээр тэр дундаас захиргааны ажил хийх хүсэл сонирхолтой нь түүнийгээ голчилж хийгээд, багшийн ажил, судалгаагаа хийх сонирхолтойнууд нь эрдмийн ажлаа хийнэ. Ингэснээр аль аль хүмүүсийн ажлын бүтээмж, чанар нь дээшилнэ гэсэн үг. Тэгэхгүй хоёрын хооронд цагандаа баригдаж, нэг ажлаа хийх нэртэйгээр нөгөөгий нь халтуурдсаар аль алинаас нь чанартай үр дүн гарахгүй нь ойлгомжтой.
  • Сургуулийн бүх нөөцийг үр ашигтай зарцуулах
Дээрх бүх баримтуудыг авч үзвэл энэ өөрчлөлтийн үр дүнд хүний нөөц, анги танхим, санхүүгийн бүх нөөц ашигтай зарцуулагдаж болох нь илт харагдаж байгаа. Нэг өдөр нэг цагт нэг сэдвийн хичээл хоёр өөр сургууль дээр заагдсанаас тэр хоёр ангийг нэгтгээд суулгавал нэг багшийн цалин нэмэгдэж, нэг анги суларна гэсэн үг. Хүмүүс яахав энэ дээр "нэг оюутанд оногдох багшийн цаг багасна" гэсэн юм ярьж магадгүй. Гэхдээ энэ чинь ямар бага сургууль бишдээ. Бүгд насанд хүрсэн хүмүүс. Тэр сургуулиас үнэхээр юм явч гармаар байгаа бол тухайн хичээлд анхааралтай суухад хангалттай. Харин багш оюутнуудтай ганцаарчилсан цагаа зөв хуваарьлах хэрэгтэй. (Яг шулуухан хэлэхэд Монголд угаасаа ийм систем тогтоогүй байгаа).

Сул талууд:
  • Удирдах зөвлөлөөс 1) Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны 2) Эрх зүй, 3) Бизнес, 4) Хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр сургуулиудыг томсгон байгуулах шийдвэр гаргасан
Урьд байсан 12 сургууль, 100 тэнхимийг ингэж дөрөвхөн хэсэгт яаж хувааж болох вэ. Цомхотгож цэгцлэхийн давуу талыг бид дээр харлаа. Гэтэл угаасаа Байгалийн Ухаан, Нийгмийн Ухаан, Хүмүүнлэгийн Ухаан чинь тус тусдаа тэнгэр газар шиг өөр өөр мэргэжил, судлагдахуун шүү дээ. Ядаж байгалийн ухаанаа хэрэглээний шинжлэх ухаандаа багтаавал илүү нэг анги бишүү? Миний Википедиагаас уншиж ойлгож байгаагаар Байгалийн Ухаан чинь Хэрэглээний Шинжлэх Ухааны салбартай илүү уялдаатай байхын… Тэгэхээр Байгаль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль гэвэл илүү зохистой юм болов уу
(Applied sciences: http://en.wikipedia.org/wiki/Applied_science)

Энийг ядаж цэгцлээд, илүү зохион байгуулалттай ангилах нь зүйтэй л болов уу…
Наад захын бодоод үзэхэд анги танхим нь ч гэсэн өөр байна биз дээ. Нэг сургууль болгочихоор Монгол Улсын Гадаад Бодлого, эсвэл Олон Улсын Валютын Зах Зээл гэдэг хичээлийг биологийн лабораторид сууж үзэх болж байна уу? Бараг л юм биш үү?
  Эндээс харахад (миний ойлгож байгаагаар) доорх байдлаар хуваагдаж шинэчлэгдэх юм байна гэж ойлгосон:



“Эрх Зүйн Сургууль”
""Бизнесийн Сургууль"
"Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны"
"Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль"
1
Хууль Зүйн Сургууль
Эдийн Засгийн Сургууль
Биологи, Биотехнологийн Сургууль
Хими, Хими Инженерчилэлийн Сургууль
2

Худалдааны Сургууль
Гадаад Хэл Соёлын Сургууль
Физик Электрониксийн Сургууль
3


Монгол Хэл Соёлын Сургууль
Математик Компьютерийн Сургууль,
4


Нийгэм, Шинжлэх Ухааны Сургууль
Мэдээллийн Технологийн Сургууль
5


Газарзүй, Геологийн Сургууль

6


Олон Улсын Харилцааны Сургууль


Гэтэл миний гайхаад байгаа нь Математик Компьютерийн Сургууль, Мэдээлэл Технологийн Сургуулиуд яг яах нь ойлгомжгүй юм. Бодвол задраад, нэгдээд Хэрэглээний Шинжлэх Ухаанд орох юм болов уу?
  • Дэлхийн түвшинд өрсөлдөх сургууль болгоно
Энэ бол арай л хэтэрхий туйлшрал л даа. Зүгээр л өөрсдийнхөө хэмжээнд, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй шүү дээ. Яахав энэ болохгүй зүйл бол биш. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд ядаж бага багаар алхам хий л дээ. Зүгээр л энгийн нэг жишээ авч үзэхэд манай МУИС бүх оюутан, багш нар нийтээрээ хэрэглэх сургуулийн онлайн портал байхгүй шүү дээ. Сурах материал, дүн, сургалтын төлбөрийн хураамж гэх зэрэг олон зүйл өнөөгийн технологийн эрин үед маш олон хүний цагийг, ажлыг хэмнэж, цэгцэлж, мөнгө хэмнэж болох байхад тэрний хэргийг одоо болтол гаргаагүй байна. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй гэх байх. Гэтэл хэнд ч хэрэггүй 70000 тарааж байхаар, тэд нарт хэрэгтэй юм хий л дээ! Тараасан мөнгө нь урсаад дуусна. Харин ийм юм суулгачихвал цааш цаашдаа үлдэцтэй биз дээ. Тэр ч битгий хэл байгаа нөөц бололцоогоо ашиглаад багш оюутнууд хоорондоо имэйлээр ч харьцахгүй байна шүү дээ. Сургуулийн сургалтын албаныхан Фейсбүүк дээрээ оюутнуудаа нэмчихсэн, тэрүүгээрээ зар тараагаад “ирж уулз, гэрээгээ хий” гэж ч байх шиг. Тэрийг хэн олж унших юм бэ? Ийм байж байж “дэлхийн хэмжээнд хүрнэ” гэж томрох шаардлага юу байнаа!
  •  Багш, ажилчдын шийдвэр гаргахад оролцох оролцоо
Энэ шинэчлэлийн шийдвэрийг гаргахдаа багш, ажилчдаас саналыг нь аваагүй гээд багш нар гомдоллож, босч байна. Аргагүй шүү дээ. Тэдний амьдрал, өнөө маргаашийн талх нь ажил дээр нь тогтож байна. Гэтэл нэг өглөө сэрэхэд нь ийм мэдээ дуулгаад, магадгүй чи маргааш ажилгүй болно шүү гэхэд хэн дуртай байх юм бэ! Өөрчлөлт гэдэг өөрөө дасан зохицож хөлөө олтлоо нилээн их хүндрэл учруулдаг. Хүмүүс өөрчлөлтийг хүлээн авах дургүй, бэлэн бус байдаг. Гэтэл энийг эвтэйхэн хийх боломж бий. МУИС нэгэнт л тэр яриад байгаа дэлхийн жишигт хүрэх гээд байгаа юм бол ядаж бодлогоо өөрийн дотоод ажилчид, багш нартаа нээлттэй, ил тод байлгах хэрэгтэй шүү дээ. Анхнаасаа тэд нарын саналыг сонсож, бага ч атугай энэ шийдвэртээ тусгасан бол өнөөдөр тэр олон хүн гайхаж цочоод байх хэрэг гарахгүй л байсан болов уу. Дээрээс хүн чинь аливаа юманд өөрийн гар бие оролцож хийвэл тэрэндээ илүү өөриймсөг хандаж, түүнийгээ хөгжүүлэхийн тулд улам идэвх чармайлт гаргадаг нь байгалийн араншин, олон ч судалдгаагаар батлагдсан.
  • Дэлхийн шилдэг сургуулиудын туршлагыг судалсан
Дарга нар маань жоохон дутуу судалж дээ. Тэдгээр сургуулиуд чинь хэчнээн цөөхөн сургуультай харагдаж байгаа ч гэсэн тэд нар нь хоорондоо уялдаа авцалдаатай, дотроо задраад жуман факультетуудтай. Энэ бас дээрх технологийн асуудалтай холбоотой. Учир нь юу гэхээр тэр шүтээд байгаа Харвард, Станфорд, Коломбиа сургуулиуд чинь өөрсдөө энэ их хүмүүсийг зохион байгуулах дэд бүтэц нь байгаа. Тэрийг дуурайх гээд сэтгэлийн хөөрлөөрөө "Ейл дөрвөн сургуультай" гээд дуурайж байгаа бол харамсалтай л байна. МУИС тэр дэд бүтэц бүрдсэн байж байж л нэг сургууль доор тэр олон мянган оюутнуудыг цэгцтэй зохион байгуулж чадна. Гэтэл яг одоогийн байдлаар өөрийнх нь үндсэн цахим хуудас бүрэн гүйцэд ажиллахгүй байна шүү дээ. Эхлээд энийгээ янзал л даа.

Боломжууд:
Нэгэнт ийм шийдвэр гаргаад цааш явах болсноос хойш бид бухимдаад байлгүй аль болох зөв бодлогоор авч явах хэрэгтэй. Тулгарч буй бүх асуудлыг дээр хийсэн шиг ил гаргаад тавихаар юун дээр ажиллаж анхаарвал зохистой вэ гэдэг нь тодорхой болно. Үүнээс дүгнэхэд:
  • Нэгэнт БШУЯ-аас чанартай боловсрол, ажлын байрны шаардлагыг хангасан боловсон хүчин, дэлхийд цуутай их сургууль хүсээд байгаа юм бол тэр өөрчлөлтийг хийх шаардлагтай хөрөнгийг гаргаж өгөх ёстой. Ийм хэмжээний шинэчлэл МУИС-ийн хэдэн багш гар нийлээд хийчих зүйл биш. Улсын төсвөөс тийм зардал гаргахгүй юм бол энэ санаагаа пич хийж олон улсын тусламжийн байгууллага, боловсролыг дэмждэг корпорацуудад сурталчлах хэрэгтэй. Сайн ярьвал дотоодоос ч үүнд нэмэр болох мөнгө босч чадна.
  • Энэ шинэчлэлийг хийсэн анхных нь МУИС болно. Тэгэхээр мода дагах дуртай манайхан, өнөө ШУТИС, ЭМШУИС, СУИС-ууддаа халдаах болов уу даа. Энэ нь муу хэрэг биш хэдий ч нарийн төлөвлөгөөний дагуу хийгдэх хэрэгтэй. Тэгэж хийж чадвал аяндаа тогтвортой систем бүрдэнэ. Үүний тулд гадны боловсролын бодлогын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч ажиллуулж, туршлага судалбал дээр.
  • Энэ өөрчлөлтийг нь дагаад дээр дурдсан оюутан, багш нар дундах мэдээллийн урсгал, түүний дэд бүтцийг шинээр хөгжүүлэх боломж гарч ирж байна. Нэгэнт л орвонгоор нь эргүүлж, байшинг нурааж шинээр барьж байгаа юм чинь суурийг нь сайн барьж, бүх талаас нь авч үзэх хэрэгтэй.
Саад бэрхшээлүүд:
  • “Зохион байгуулалтын бүх ажил ирэх хавар дуусч, ирэх хичээлийн жилд бид шинэ бүтцээрээ оюутнаа элсүүлэн авна гэж тооцож байна” гэж хэлж байна. Энэ арай л өөдрөг санаж байх шиг байх юм. Есөн сарын дотор ийм том хэмжээний өөрчлөлт биелэлээ олох уу? Болголоо гэж бодоход энэ шилжилтийн явцад хамрагдах оюутан залуус яах вэ? Тэд нар дунд нь хохироод л үлдэх юм шиг санагдах юм. Жишээ нь МУИС энэ шинэчлэлээ хийх гэж учраа олох гэж явсаар байтал одоогийн хоёр гуравдугаар курсын оюутнууд бол юу юу ч гүй л золиосонд гараад дуусна. Тэд нарыг бодох хэрэгтэй. Арай л бодит амлалт өгч сурмаар юм. 
  • Багш нар энэ дунд бас хохирно. Тэд нарын хамгийн түрүүнд санаа зовж байгаа юм ажлын байр. Цомхотголд орчихвол тэд хаачих вэ? Ингээд нийгэмд маань нэг хэсэг бухимдал, төөрөлдөл, сэтгэлзүйн хямрал үүсэх болов уу. Аргаа ядвал тэд нар ажил хаяж мэднэ. Тэгэхээр МУИС яах юм бол? Ядаж тэр багш нартаа ажлын байрны баталгааг нь гаргаж өгөөд, хөдөлмөрийн хуваарьлалтыг нь зөв хийх хэрэгтэй. Наад захын ажлын ачаалал ихэсч хичээл заах хүүхдийн тоо улам нэмэгдвэл ард түмэн дундах стресс улам л нэмэгдэж нийгэмд ихээхэн хор хөнөөлтэй шүү дээ. 

Ингээд энэ МУИС-ийн дотоодын болон гадны нөлөөнүүдийг авч үзэхэд энэ шинэчлэл заавал тийм хор хөнөөлтэй, муу зүйл байх албагүй. Хамгийн гол нь МУИС-ийн удирдлага анхнаасаа төлөвлөгөөгөө зөв гаргаж, түүндээ багш оюутнуудын санал бодлыг сонсож, тэдний хүсэл сонирхлыг хамарсан бодлого явуулж ажлаа эхэлбэл хэн хэндээ ашигтай өөрчлөлт болж чадах байх гэж би хувьдаа найдаж байна.

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: МУИС-ийн бүтцийн өөрчлөлт дээр хийсэн "SWOT analysis"
МУИС-ийн бүтцийн өөрчлөлт дээр хийсэн "SWOT analysis"
http://2.bp.blogspot.com/-UZIXa_7rRzE/UoLfp8wGzDI/AAAAAAAAAro/Gzum3DI5IbQ/s200/muis_logo70_en.png
http://2.bp.blogspot.com/-UZIXa_7rRzE/UoLfp8wGzDI/AAAAAAAAAro/Gzum3DI5IbQ/s72-c/muis_logo70_en.png
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2013/11/swot-analysis.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2013/11/swot-analysis.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy