feawfaewgae

GRE, GMAT гэж юу вэ?

         Гадаадад сурах сонирхолтой Монгол оюутан залуус зөндөө байдаг хэдий ч тэд ямар бэлтгэл хангах, ямар замналаар явах, сургууль...



         Гадаадад сурах сонирхолтой Монгол оюутан залуус зөндөө байдаг хэдий ч тэд ямар бэлтгэл хангах, ямар замналаар явах, сургуульд элсэхийн тулд өгсөн байх шаардлагатай шалгалтууд, бүрдүүлэх бичиг баримт, хангах ёстой шалгуур нөхцөлүүдийн талаар ойлголт муутай байдаг. Энэ байдлыг би мэддэг байсан хэдий ч энэ орон зайд хэр том ангал байгааг өөрийн бичсэн өмнөх блог постноос баталгаажуулан ойлголоо. Аливаа их дээд сургуульд оюутан элсүүлэхийн тулд мэдээж шалгуур бий. Манай Монголд ч ялгаагүй. Тэр шалгуураараа сайн оюутнуудыг шүүж ялгахын тулд хэд хэдэн материал шаардаж, түүн дээрээ үндэслэн яагаад чамайг сургуульдаа авах вэ гэдгээ тухайн сургууль шийднэ. Үүнд юу юу багтдаг вэ гэхээр:

  • Баклаврт сурах гэж байвал дунд боловсролын диплом, түүн дээр байгаа дүнгүүд. Мастерт сурах гэж байвал баклаврын диплом түүний дүнгүүд
  • Өөрийн хувийн тодорхойлолт хийсэн эссе (яагаад чи тухайн мэргэжлээр сурах гэж байгаа, энэ мэргэжлээр сурахад юу нөлөөлсөн, сурснаар цаашид ямар ач холбогдолтой, чиний ирээдүйн мэргэжил карьерт хэрхэн нөлөөлөх гэх мэт агуулгатай)
  • Өөрийн CV (curriculum vitae) буюу ажил амьдралын намтар, тодорхойлолт
  • Recommendation letters буюу чамайг дэмжиж тухайн сургуульд санал болгож байгаа багш, дарга нарын өөрийн биеэр бичсэн захидал
  • Ажлын туршлага
  • Англи хэлээр аль нэгэн мэргэжлээр сурах гэж байгаа бол IELTS, TOEFL шалгалтын оноонууд, өөр хэлээр сурах гэж байгаа бол тухайн хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо (жишээ нь: Герман хэлээр бол TestDaF, Япон хэлээр бол Nihongo Nouryokushiken буюу Япон хэлний түвшин тогтоох шалгалт гэх мэт)
  • Англи хэл дээр баклаврт сурах гэж байгаа бол SAT (АНУ), GCSE (Их Британи) шалгалтуудын оноо
  • Англи хэл дээр (аль улс байх нь хамаагүй) мастерт сурах гэж байгаа бол GRE, GMAT шалгалтын оноонууд
... гэх мэтчилэн урт жагсаалт бий. Энэ жагсаалт нь миний мэдэх ерөнхийдөө нэхэгддэг материалууд бөгөөд алийг шаардах нь тухайн сургуулиас шалтгаалах нь мэдээж. Үүнээс гадна нэмэлт олон материал нэхэх нь ч бий.

       Хүмүүс мастерт сурахын тулд TOEFL-ийн оноо сайн байхад л хангалттай гэсэн төсөө ойлголттой байдаг. Үнэхээр тийм бол сайн англи хэлтэй, мөнгөтэй хүн болгон л мастерт сурах байсан байх. Гэтэл тийм биш л дээ. Дээрх олон материалыг бүрдүүлэхээс гадна чи тухайн их сургуулиудын элсэлтийн албаны хүмүүст өөрийгөө бусдаас онцгой гэдгээ давхар харуулах ёстой. Хүмүүс яагаад вэ? Мөнгөө төлж чадаж л байвал орчихдог юм бишүү гэсэн бодолтой байж магад. Тэгвэл би алдарт Станфордын их сургуулийн элсэлтийн тоон дээр жишээ аваад үзье л даа.

2013 оны элсэлтын тооноос үзвэл нийт 38828 хүн материалаа явуулснаас 2209 хүн тэнцсэн байна. Тэгэхээр нийт орох хүсэлт гаргасан хүний 5.7% нь л энэ сургуульд (баклаврт) сурна гэсэн үг. Тиймээс миний юу хэлэх гээд байгаа вэ гэхээр чи бүр анхнаасаа эхлээд л эдгээр бүх шаардлагыг хангахын төлөө сурч, амьдарч, дээрээс нь чи энэ дөчөөд мянган хүнээс юугаараа онцгой вэ гэдгээ харуулах ёстой. 


Мастерын хувьд эдгээр үзүүлэлтүүдийн нэг нь GRE, GMAT шалгалтуудын оноо байдаг учир би энэ тухай та бүхэнд дэлгэрүүлж бичье гэж бодлоо.Миний мэдэх олонх хүмүүс GRE, GMAT гээд ярихаар энэ талаар анх удаа сонсож байна гэдэг.

GRE гэдэг нь Graduate Record Examinations гэсэн үгний товчлол бөгөөд стандартчилсан шалгалт юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг л нөгөө TOEFL, IELTS шиг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Энэ шалгалтын гол онцлог нь гадаадад graduate school буюу баклавраас дээш зэрэг авахаар суралцахын тулд хангах ёстой нэг шалгуур. GRE, GMAT шалгалтуудыг Англи, Америк болон бусад англи хэлээр ярьдаг орнууд, мөн англи хэл дээр хичээл ордог олон улсын бүхий л сургуулиуд шаарддаг. GRE шалгалтыг TOEFL-ыг зохиосон Education Testing Service байгууллага зохиосон байна. Шалгалтын гол зорилго нь хүний удаан хугацааны турш хуримтлуулсан англи хэлний үгийн баялаг, үгийг утгачилан хэрэглэх хэрэглээ, аналитик бичвэр, тоон болон шүүмжлэн бодох чадваруудыг дүгнэдэг бөгөөд ямар нэгэн мэргэжилтэй нарийн хамаарал байхгүй. Тэгэхээр чи анагаах ухааны чиглэлээр сурах ч бай, улс төр судлалаар сурах ч бай, математикаар сурах ч бай бүгд адилхан нэг шалгалт өгнө гэсэн үг. GRE-гийн шалгалтын төвүүд компьютер дээр авдаг хэдий ч тэр нь монголд хараахан орж ирээгүй байгаа. Монголд энэ шалгалтыг жилд 4 удаа, 9-11 сарын хооронд ШУТИС дээр авдаг. Тиймээс эртхэн очиж бүртгүүлэх хэрэгтэй. Яагаад цаг хугацаа нь ийм байгаа юм болоо гэж гайхаж магадгүй. Яагаад вэ гэхээр дэлхий даяар ихэнх их дээд сургуулиуд элсэлтийн материалаа 12-1 сарын үед авна гэж эцсийн хугацааг заадаг. Тэгэхээр энэнээс өмнө амжиж оноогоо авсан байх нь чухал.

Оюутнуудыг шалгаруулахдаа GRE-гийнх нь оноонд хэр их ач холбогдол өгөх нь тухайн сургууль болон суралцах мэргэжлээс шалтгаалаад янз янз байдаг. Чи үнэхээр өөрөө мэрийлт чармайлттай, өнгөрсөн хугацаанд их олон зүйл хийж бүтээж амжилттай байсан бол зарим талаар тэр GRE-ийн оноонд нэг их ач холбогдол өгөхгүй байх тохиолдол ч бий. Энэ шалгалт нь TOEFL-оос бас өөр юугаараа ялгаатай вэ гэхээр мастер, докторт сурах гэж буй, эх хэл нь англи хэлтэй хүмүүс ч ялгаагүй өгдөг. Тэгэхээр чиний өрсөлдөгч нар Англи, Америк, Австраличууд болчихоор шалгуур өндөрсөнө гэсэн үг.

Миний хувьд энэ шалгалт бараг амьдралдаа өгч байсан хамгийн хүнд шалгалтуудын нэг гэхэд хилсдэхгүй байх. Шалгалт нь өөрөө аналитик бичвэр, үгний утгачлал болон тоон гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

ҮГНИЙ УТГАЧЛАХ ХЭСЭГ:
Дотроо гурван хэсэгтэй бөгөөд үүнд унших, текст нөхөж бичих, өгүүлбэр гүйцээх гэсэн төрлүүд багтана. GRE-гийн өөрийн цахим хуудсан дээр дэлгэрэнгүй мэдээлэл бий тул бий энд товчхон жишээнүүдийг* танилцуулъя:

Унших

Reviving the practice of using elements of popular music in classical composition, an approach that had been in hibernation in the United States during the 1960s, composer Philip Glass (born 1937) embraced the ethos of popular music in his compositions. Glass based two symphonies on music by rock musicians David Bowie and Brian Eno, but the symphonies' sound is distinctively his. Popular elements do not appear out of place in Glass's classical music, which from its early days has shared certain harmonies and rhythms with rock music. Yet this use of popular elements has not made Glass a composer of popular music. His music is not a version of popular music packaged to attract classical listeners; it is high art for listeners steeped in rock rather than the classics.
Select only one answer choice.
1.     The passage addresses which of the following issues related to Glass's use of popular elements in his classical compositions?
A.    How it is regarded by listeners who prefer rock to the classics
B.    How it has affected the commercial success of Glass's music
C.    Whether it has contributed to a revival of interest among other composers in using popular elements in their compositions
D.    Whether it has had a detrimental effect on Glass's reputation as a composer of classical music
E.    Whether it has caused certain of Glass's works to be derivative in quality
Consider each of the three choices separately and select all that apply. 
2.     The passage suggests that Glass's work displays which of the following qualities?
A.    A return to the use of popular music in classical compositions
B.    An attempt to elevate rock music to an artistic status more closely approximating that of classical music
C.    A long-standing tendency to incorporate elements from two apparently disparate musical styles
3.     Select the sentence that distinguishes two ways of integrating rock and classical music.

Текст нөхөж бичих 

For each blank select one entry from the corresponding column of choices.
Fill all blanks in the way that best completes the text.

Vain and prone to violence, Caravaggio could not handle success: the more his(i)__________ as an artist increased, the more (ii)__________ his life became.

Blank (i)
Blank (ii)
(A) temperance
(D) tumultuous
(B) notoriety
(E) providential
(C) eminence
(F) dispassionate

Өгүүлбэр гүйцээх

Select the two answer choices that, when used to complete the sentence, fit the meaning of the sentence as a whole and produce completed sentences that are alike in meaning.

It was her view that the country's problems had been _______ by foreign technocrats, so that to ask for such assistance again would be counterproductive.
A.    ameliorated
B.    ascertained
C.    diagnosed
D.    exacerbated
E.    overlooked
F.     worsened

ТООН ХЭСЭГ

Тоон хэсэг нь арифметик, алгебр, геометр, дата дүн шижлэх гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. 10 жил төгссөнөөс хойш дахиж тоо бодоогүй байсан хүн 8 жилийн дараа дахин геометр, тригонометр, функц үзэх бас л амаргүй байсан. Тухайлбал иймэрхүү асуултууд ирнэ:

1.
Figure 1
triangle
Quantity AQuantity B
PSSR
(A) Quantity A is greater.
(B) Quantity B is greater.
(C) The two quantities are equal.
(D) The relationship cannot be determined from the information given.
2. Each employee of a certain company is in either Department X or Department Y, and there are more than twice as many employees in Department X as in Department Y. The average (arithmetic mean) salary is $25,000 for the employees in Department X and $35,000 for the employees in Department Y. Which of the following amounts could be the average salary for all of the employees of the company?
Indicate all such amounts.
(A)   $26,000
(B) $28,000
(C) $29,000
(D) $30,000
(E) $31,000
(F) $32,000
(G) $34,000

3. A merchant made a profit of $5 on the sale of a sweater that cost the merchant $15. What is the profit expressed as a percent of the merchant's cost?
Give your answer to the nearest whole percent.
Description: http://www.ets.org/s/gre/img/quant/Eqn129.gif%
4.                    ANNUAL PERCENT CHANGE IN DOLLAR AMOUNT OF SALES
AT FIVE RETAIL STORES FROM 2006 TO 2008
Store
Percent Change
from 2006 to 2007
Percent Change
from 2007 to 2008
P
10
–10
Q
–20
9
R
5
12
S
–7
–15
T
17
–8
If the dollar amount of sales at Store P was $800,000 for 2006, what was the dollar amount of sales at that store for 2008?
(A) $727,200
(B) $792,000
(C) $800,000
(D) $880,000
(E) $968,000

АНАЛИТИК БИЧВЭР
Хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь 30 минут нэг асуудлыг анализ хийх, нөгөө нь 30 минут нэг маргааныг анализ хийх.
Тухайлбал асуудлыг анализ хийх даалгавар:
As people rely more and more on technology to solve problems, the ability of humans to think for themselves will surely deteriorate.

Discuss the extent to which you agree or disagree with the statement and explain your reasoning for the position you take. In developing and supporting your position, you should consider ways in which the statement might or might not hold true and explain how these considerations shape your position.

Маргааныг анализ хийх даалгавар:
In surveys Mason City residents rank water sports (swimming, boating and fishing) among their favorite recreational activities. The Mason River flowing through the city is rarely used for these pursuits, however, and the city park department devotes little of its budget to maintaining riverside recreational facilities. For years there have been complaints from residents about the quality of the river's water and the river's smell. In response, the state has recently announced plans to clean up Mason River. Use of the river for water sports is therefore sure to increase. The city government should for that reason devote more money in this year's budget to riverside recreational facilities.

Write a response in which you examine the stated and/or unstated assumptions of the argument. Be sure to explain how the argument depends on the assumptions and what the implications are if the assumptions prove unwarranted.

Ингээд тавиад үзэхээр ерөнхий баримжаа авах бизээ.
ШАЛГАЛТАНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
Миний хувьд би GRE өгөх үед ажиллаж байсан учраас тухтай курст сууж бэлдэх боломж зав гараагүй. Тухайн үед зааж сургадаг курс ч бараг байгаагүй санагдаж байна. Англи хэлний хэсгийг нь би өөрөө номоо барьж суугаад бэлдээд, тоон хэсэг дээр нь монгол багш дээр номон дээрх загвар асуултуудаа барьж очоод давтдаг байсан. Тоон дээр анхаарах зүйл гэвэл чи наад зах нь асуултыг англи дээр уншаад ойлгох хэрэгтэй.
Энэ шалгалтанд анхаарах хамгийн чухал зүйл бол цаг. Бүхий л шалгалтын турш цагандаа баригдсаар байгаад таарах учир эртнээс бэлдэж, шалгалтын форматтай танилцаж, дадаж эхэлбэл илүү амжилт гаргана. Жишээлбэл тоон хэсэг дээр 35 минутанд 28 асуулт ирж байсан санагдаж байна.
Одоо Монголд GRE-гийн талаар хүмүүс арай гайгүй ойлголттой болж байгаа юм шиг санагдсан. Энэ нь нэг талаар хүмүүсийн хэрэгцээг дагаад ч тэр байж магад. Өмнө нь жилд 2 удаа авдаг байсан бол одоо 4 болсон байх жишээтэй. Дээрээс нь мэр сэр сургалтууд явагдаж байна. Эднээс онцлох нэг нь бол Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв юм. Тэднийх үдээс хойш 18:30-20:00 хооронд өдөр бүр GRE бэлтгэл олгож байгаа бөгөөд сарын ₮300000 гэсэн. Дэлгэрэнгүйг:
Шалгалтыг өгнө гэдгээ мэдсэн тэр даруйгаас эхлээд бэлдэж эхлэх нь зүйтэй болов уу. Ингэснээр наад захын өөрийн гэсэн арга барилтай болно. Бэлдэхийн тулд тестийн номнуудаа хайж эхэл. Монголд ном нь маш ховор бөгөөд заримдаа үнэтэй байдаг учраас энэ дээр анхаараарай.
 

Шалгалт нь өөрөө $150 үнэтэйGRE-ийн оноог дараах сургуулиуд албан ёсоор хүлээн зөвшөөрч ETS-ээс оноог шууд илгээх боломжтой:


GMAT гэдэг нь Graduate Management Admissions Test буюу MBA, бизнес, менежментийн чиглэлээр суралцах гэж буй хүмүүсийн өгдөг шалгалт. Дэлхий даяар 83 орны 1500 гаран их дээд сургуулиудын 5400 хөтөлбөрүүд GMAT-ын оноог элсэлтийн материалын нэг шалгуур болгож авдаг. Үүнийг ETS биш Graduate Management Admissions Council хариуцдаг. GMAT нь GRE-г бодвол арай өөр агуулгатай бөгөөд доорх хүснэгтээс харвал ойлгомжтой байх.

Агуулгаас бусад зүйл нь GRE-тэй төстэй учир нэмэлт мэдээлэл хүсч байвал цахим хуудас руу нь энэ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Дээрх хоёр шалгалтын алийг нь өгөх вэ гэдгээ сайн мэдэхгүй байгаа бол элсэхийг хүсч байгаа сургуулийнхаа шаардлагыг хараарай.
Миний мэдэхийн GRE/GMAT-ийн талаар монгол хэл дээр тайлбар, зөвлөгөө байдаггүй учир та бүхэнд өчүүхэн ч атугай тус хүргэх үүднээс бичив. Хэрэгтэй хүмүүст нь хуваалцана биз ээ. Нэмэлт зөвлөгөө авмаар байвал дээр дурдсан Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв дээр очвол биечлэн зөвлөгөө өгөх байх.


*(Загвар асуултуудыг http://www.ets.org/gre цахим хуудаснаас авсан болно).

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: GRE, GMAT гэж юу вэ?
GRE, GMAT гэж юу вэ?
http://4.bp.blogspot.com/-aCBsmue-5ls/UjYbs6O2-GI/AAAAAAAAAdY/eCrrgcmCA1A/s400/ETS.jpeg
http://4.bp.blogspot.com/-aCBsmue-5ls/UjYbs6O2-GI/AAAAAAAAAdY/eCrrgcmCA1A/s72-c/ETS.jpeg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2013/09/blog-post.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2013/09/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy